card

Эмхэтгэлд хэвлүүлэх бүтээлд тавигдах шаардлага:

 

  • Өгүүлэл нь Монгол, Англи хэлээр, Microsoft Word программ дээр бичигдсэн байна.
  • Өгүүллийг А4 хуудасны дээд, доод талаас 3 см, баруун, зүүн талаас 2,5 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийн үндсэн текстийг Arial фонтоор, 11pt, мөр хоорондын зай 1.5, нийт 4-6 нүүр хүртэл байна.
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл  нь дараах бүтэцтэй байна.
    1.  Өгүүллийн нэр - 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно,
    2.  Зохиогчийн овог нэр, албан тушаал, харьяалал - 12pt, мөр голлоно,
    3.  Түлхүүр үг - 5 хүртэл байх,
    4.  Удиртгал болон оршил хэсэг,
    5.  Судалгааны зорилго, зорилт, шинэлэг байдал, ач холбогдол,
    6.  Судалгааны хэрэглэгдхүүн, арга зүй,
    7.  Судалгааны үр дүн, дүгнэлт,
    8.  Хүснэгт нь өгүүлэлд орсон дарааллаараа дугаарлагдана. Тайлбар нь 10pt, italic хэлбэрээр  дугаартайгаа тухайн хүснэгтийн баруун доор байрлана,
    9. Зураг, графикийн тайлбар нь дугаартайгаа тухайн зургийн баруун доор 10pt, italic хэлбэрээр байрлана.
    10. Ном зүй – 15 хүртэлх ном зүйг оруулна. Ном зүйг Ванкувер систем буюу тоон системээр бичнэ. Ишлэлийг [1]  гэж тэмдэглэх ба ном зүйд байрлуулна.
    11. Эрдэм шинжилгээний хураангуйг 300-400 үгэнд багтааж Монгол, Англи хэлээр бичнэ. Англи хураангуй нь  Background, Method, Result, Conclusion гэсэн бүтэцтэй байна.
    12. Ханын илтгэлийн урт 180 см, өргөн нь 80 см хэмжээтэй байна.  Times New Roman  фонтоор, мөр хоорондын зай Single байна.
  • Шалгаруулалтын зарчим:

    1. Мэргэжлийн баг эхний шатны шалгаруулалтыг хийж, 2024 оны  05 дугаар сарын  03-ны дотор 12 аман илтгэл, 20 ханын илтгэл шалгаруулан, илтгэгч, судалгааны багт мэдээлнэ.

    2. Шалгарсан 12 илтгэлийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хэлэлцүүлэн шилдэг 3 илтгэлийг шалгаруулна.

                            - Шалгарсан, хэлэлцүүлэгдэх илтгэлүүдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагаас өмнө  [email protected] хаягаар хүлээн авна.

                            - Илтгэх хугацаа 8 минут

    3. Шалгарсан 30 ханын илтгэлээс шилдэг 3 ханын илтгэл шалгаруулна.

    - Шалгарсан, хэлэлцүүлэгдэх ханын илтгэлүүдийг 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагаас өмнө  хүлээн авч байршуулна.

     

    4. Шаардлага хангасан эрдэм шинжилгээний бүтээлийг нэгтгэж, эмхэтгэл болгон нийтэлнэ.

    Шилдэг ханын илтгэл шалгаруулан дараах байрыг эзлүүлнэ.

  • Тэргүүн байр 1 - Өргөмжлөл, 500.000 төгрөг
  • Хоёрдугаар байр 1 - Өргөмжлөл, 400.000 төгрөг
  • Гуравдугаар байр 1 - Өргөмжлөл, 300.000 төгрөг
  • 2-р үе шат:

    2.1. Илтгэх болон хэлэлцэх ур чадвар

    2.2. Илтгэл бэлтгэсэн байдал /Постер бэлтгэсэн байдал /

    2.3. Асуултанд хариулсан байдал

     

    Шагналын сан:

    Шилдэг 3 илтгэлийг шалгаруулан дараах байрыг эзлүүлнэ.

  • Тэргүүн байр 1 - Өргөмжлөл, 1.000.000 төгрөг
  • Хоёрдугаар байр 1 - Өргөмжлөл, 700.000 төгрөг
  • Гуравдугаар байр 1 - Өргөмжлөл, 500.000 төгрөг
  • Шалгуур үзүүлэлтүүд:

     

    1-р үе шат :

  • . Шинжлэх ухаанч байдал
  • . Судалгааны бүтээлч санаа, шинэлэг тал
  • . Судалгааны ач холбогдол
  • . Судалгааны ажлын өгүүллэг бэлтгэсэн байдал
  • Материал хүлээн авах:

  • Эрдэм шинжилгээний бүтээл, илтгэлийг 2024 оны  04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл [email protected]  хаягаар хүлээн авна.
  • Холбоо барих утас : 7011 0891, 9966 3231, 88046810