card

We kindly recommend all participants to register by completing and submitting the Online Registration Form below.

The closing date for online registration is June 01 (Tue), 2021. Registration fee is free.


“ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” сэдэвт Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Олон Улсын Гуравдугаар Хурлын зар

Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Монголын Холбоо нь Эрүүл Мэндийн Яам, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Дэлхийн Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Нийгэмлэг (The Transplantation Society, TTS), БНСУ-ын Raphael International байгууллагатай хамтран Эрхтэн Шилжүүлэн Суулгалтын Олон Улсын Гуравдугаар Хурлыг “ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ МЭС ЗАСЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ” сэдвээр 2021 оны 06 дугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотоос цахимаар  зохион байгуулах гэж байна.

Олон улсын хуралд гадаадын 4 эрдэмтэд оролцож, эрхтэний донор болон эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрхзүйн зохицуулалт, бүтэц, олон улсын байгууллагын бодлого, удирдамжуудыг хэлэлцэнэ. Хурал нь бөөр, элэг, цус төлжүүлэгч үүдэл эс, амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгалтын үндсэн суурь ухагдахуунаас инноваци, технологийн дэвшлийн өргөн хүрээний мэдлэгийг эмч, судлаачдад олгох зорилготой юм. Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалттай холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж, судалгааны арга барил, эрдэм шинжилгээний бүтээл бичих чадварыг сайжруулах, хүний нөөцийг чадавхижуулах зорилготой юм.

Олон улсын хурал нь бусад эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг хамарч, нээлттэй явагдана. Олон улсын хурлын үеэр эмнэлгийн шинэ тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийн үзэсгэлэн, танилцуулга гарах тул та бүхнийг өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж, хурлын зохион байгуулалтанд хамтран оролцохыг урьж байна.

Өгүүлэл хүлээн авах хугацаа:  2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр

Өгүүлэл хүлээн авах хаяг:  batsaikhan@mnums.edu.mn

Эрдэм шинжилгээний хурал болох өдөр: 2021 оны 6 дугаар сарын 4-ны өдөр

Хурал болох газар: УНТЭ, Улаанбаатар хот

Хамрагдах сэдэв:  Эрхтэн шилжүүлэн суулгалт

Хурлын хураамж:  Бүртгэлийн хураамж гадаадын оролцогчид - үнэгүй

Дотоодын оролцогчид үнэ төлбөргүй.

Хурлын зохион байгуулах хороо

Утас: +976-99239059; +976-99114004